Үйлдвэрчний эвлэл гэж юу вэ?

Үйлдвэрчний Эвлэл гэж юу вэ?

Үйлдвэрчний эвлэл \ҮЭ\ нь ажилтан ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай ардчилсан байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн зорилго нь:

  • Ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах
  • Ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг нь сайжруулах
  • Аливаа зүйлийг бүгдээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх
  • Амьдралын нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх
  • Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэгт оршино.

Олон улс оронд ҮЭ нь хуулийн этгээдийн эрхтэй байх \бид бүхэн “ХОЛБОО НАВИГАЦЫН АЛБАНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО” гэж 2006 оны 6 сарын 7-нд Монгол улсын Хууль зүйн Яаманд бүртгүүлсэн\ үүднээс Хөдөлмөрийн буюу Ажил эрхлэлтийн Яаманд \Монгол улсын хувьд Хууль зүйн Яам\ албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Хамт олны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөгдөж тэдний нэрийн өмнөөс аливаа асуудлыг шийдэх байгууллага учраас хамт олноороо хэлэлцүүлсэн, ажилчдын сонгуульд ялж, тэдний  итгэл найдварыг нь хүлээсэн төлөөлөгчдөөс энэ байгууллага бүрдсэн байвал зохино.

 

Ажилчдад ҮЭ үнэхээр хэрэгтэй юу?

Хэрэгтэй, тиймээс л ажилчид өөрсдийн эвлэлүүдээ байгуулах тухай бодоцгоох болсон шүү дээ. Хаана ч өөр өөрийн гэсэн сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс ажилладаг боловч эвлэл байгуулах шаардлага тэдэнд зайлшгүй гардаг. Ажил олгогч, эздийн сонирхол нь бололцоотой хамгийн хямд өртгийн хөдөлмөрөөс аль болох ихийг олж авахад оршино.

Харин тэгэхэд ажилчид өөрсдийн ажил, үйлчилгээндээ л тохирсон сайн хөлс авах сонирхолтой байна.

Сонирхлын энэхүү үндсэн ялгаа, зөрөлдөөний улмаас ажилчид эзэндээ өөрсдийн нийтлэг шаардлагаа тавьж, шийдвэрлүүлэхийн тулд хамтран \эвлэл үүсгэж\ нэгдэх хэрэгтэй юм гэдгийг амьдралын туршлагаасаа ойлгон мэддэг. Энэ зорилгын үүднээс ажилчдын тэмцлийн жинхэнэ хэрэгсэл нь ҮЭ юм.

Ажлын нөхцөлөө сайжруулах, эсвэл өөрсдийн нь эрх ашгийг хамгаалсан хууль батлуулах, мөн эзний зүгээс тэдний эрх ашигт харшлан хохироосон үйл ажиллагаа явуулахын \шүүх хэргийг цуцлах гэх мэт\ эсрэг тэмцэлдээ ганц нэгээрээ тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгээ ажилчид хатуу ойлгожээ.

Ажилчид ганц нэгээрээ бол эзнийхээ эрх мэдлийн өмнө хүчин чадал туйлын мөхөс болохоо хэдийнээ ойлгох болсон байна. Ажлаас хэдийд ч халагдаж болох ирээдүйн төлөв төсөөлөл тэднийг мөнхөд зовоосоор.

Ажилчин хүний нөхцөл байдал нь эргээд түүний цалин буюу ажлын хөлснөөс нь бүрэн хамаарна. Гэвч хэнд ажил өгөх, хэнийг ажлаас халахыг эзэн, ажил олгогч л шийднэ. Иймд ажилчин хүн эзний дур зоргоос бүрэн хамаардаг болох нь ээ. Энэ утгаараа ажилчин хүн чөлөөт хүн биш гэсэн үг. Тэгвэл тэрээр эсвэл эзэндээ зүтгэх, үгүй бол өлсөж үхэхээс өөр замгүй мэт.

Гэвч ажилчид нэгдсэнээр хүчин мөхөс энэ байдлаасаа гарна. Хүчтэй эвсэл байгуулж гэмээж нь эзэнтэйгээ эрх тэгш харилцаж чадна. Ийм замаар л хөдөлмөрөө шударга амьжиргаандаа зориулж буй ажилчин – хүн гэсэн эрхэм алдраа эцсийн эцэст эгүүлэн авч чадна. Эзэн хүний хүслээс бүрэн хамаарч хүчин мөхөс хөөрхийс мэтээр өөрсдийгөө төсөөлдөгөө болино. Түүгээр ч барахгүй тэрээр өөрөө өөрийнхөө амьдралыг шийдэж, зохицуулж чаддаг болно. Тэрээр төдөлгүй эзний өгөш бүрийг хүлээн авахаа больж, ажил төрлийнхөө тухай санал бодлоо эзэнд сонордуулах, шаардлага тавих, хэлэлцээр хийх замаар тэмцэл хийж чаддаг болно.

Ийнхүү ажилчин хүн аж амьдралынхаа сайн сайханд нөлөөлөн үйлчлэх чадалтай болно.

Эх сурвалж: ХНБАҮА-ны Албаны ҮЭ

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7-р сарын 28, Пүрэв гариг, 09:43

Гишүүнчлэл

Та гишүүнээр элсэх үү?

Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэхэд ҮЭ-н гишүүний маягт, 1 хувь цээж зураг хэрэгтэй.
ҮЭ-ын гишүүний маягтыг татаж авах

Гэрээ, дүрэм журам

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2011-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулагдлаа. Хамтын гэрээг татах