09сар
21
2011

ХНБАҮА-ны ХАБЭА-н комисст хүсэлт тавилаа

Монгол улсын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03 ны өдрийн 77-р тушаалд тэтгэвэрийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчилэн баталсан байдаг.
ХНБАҮА-ны Холбооны хэсгийн ДТТ-ын ИТА 9 хүн 4.5-р заалтаар, ИХ-ийн 2 хүн 4.1-р заалтаар,Радарын ажлын байранд ажилладаг Цахилгааны хэсгийн ИТА 10 хүн нийт 21 хүн дээрхи жагсаалтад багтаж байна. ХНБАҮА-ны ҮЭ-ийн хорооноос ХАБЭА-н комисст дээрхи 21 ИТА-ын ажлын байрны нөхцлийг өөрчлөх хүсэлт тавилаа.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1 зүйлд Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж заажээ.
ИНЕГ-ийн 2011-2012 оны хамтын гэрээний 2.10 -т мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсдад батлагдсан цалингийн санд багтаан үндсэн цалингийн 10 хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно гэж тусгасан байдаг.

Зохиогч:

Сэтгэгдэл: (1) + Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Гишүүнчлэл

Та гишүүнээр элсэх үү?

Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэхэд ҮЭ-н гишүүний маягт, 1 хувь цээж зураг хэрэгтэй.
ҮЭ-ын гишүүний маягтыг татаж авах

Гэрээ, дүрэм журам

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2011-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулагдлаа. Хамтын гэрээг татах