12сар
02
2011

ҮЭ-ийн нэрэмжит спортын уралдаан тэмцээний эргэн тойронд

Энэ жилийн ҮЭ-ийн уралдаан тэмцээнүүд спортын 4 төрлөөр амжилттай явагдаж дууслаа.

Буухиа 4х100 м -ын тэмцээн нь хамт олныг өргөн оролцуулах үүднээс насны ангиллаар зохиогдсон  ба олны талархалыг хүлээсэн тэмцээн болж өнгөрлөө.

1. 20-30 ба 30-40 насанд холбооны хэсэг амжилттай уралдсан хэдий ч цахилгааны хэсгийн Амгалан 40 дээш    насанд илүүрхэж багийн дүнгээр  59с  хугацаагаар 1-р байрыг  эзлэв.

2. Навигацын хэсэг нас бүрд жигд амжилт үзүүлж 1,02с хугацаагаар  2-р байр эзлэв.

3. Холбооны хэсэг 1,17с хугацаагаар 3-р байр эзлэв.

Жич: Инженерингийн Мэндээ: Холбооны  Булган,Сосорбарам, Мягмарсүрэн: Навигацын Батсуурь, Нарангарав: Цахилгааны Амгалан, Нармандах, Гүндэгмаа нар хувийн амжилт гарган гүйж чадахаа харуулав.

—————————————————————————————————————————————————————————–

Сагсан бөмбөгийн тэмцээн урд жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болж өнгөрсөн ба цөөхөн бөмбөгөөр хожиж, хожигдож байв.

Холбооны 1-р баг                                   1-р байр

БААХ                                                          2-р байр

Холбооны ДТТ -ын  баг                      3-р байрыг тус тус эзлэв.

Жич: Цахилгааны баг хэдийгээр шагналт байранд орж чадаагүй ч хэн бэ гэдгээ харуулан БААХ-ын багийг зоны тоглолтод бут ниргэж байлаа.

Эмэгтэй :

Захиргаа                         1-р байр

Цахилгаан                     2-р байр

Холбоо                             3-р байрыг тус тус эзлэв.

Жич: Навигацын Нарангарав, Холбооны Сосорбарам, Цахилгааны Гантулга нар бусдыгаа хошуучлан амжилттай оролцов.

————————————————————————————————————————————————————————————–

Волейболын тэмцээн эрэгтэй, эмэгтэй холимог байдлаар зохиогдож,  хамт олон эв нэгдэлтэй, зөөлөн дулаан уур амьсгалд болж өнгөрөв.

Навигацын хэсэг             1-р байр

Захиргааны хэсэг           2-р байр

Холбооны 2-р баг           3-р байр эзлэв.

Тэмцээнд гишүүд өргөнөөр хамрагдсан ба 8 баг оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байв.

———————————————————————————————————————————————————————————–

Залны хөл бөмбөгийн тэмцээн

Холбооны хэсэг                         1-р байр

Навигацын хэсэг                      2-р байр

Цахилгааны хэсэг                    3-р байрыг тус тус эзлэв.

Жич: Захиргааны хэсгийн Мэндээ, Гандаваа, Өгөөмөр гэсэн 3-л маш сайн байсан боловч бөмбөг бөөрөнхий гэдгээ харуулан шагналт байранд орж чадсангүй. Эсрэгээрээ Легионер Алтанзүрхийн толгойлсон Навигацын битүү морьд цахиур хагалан цомын төлөөх тоглолтод үлдэж чадав. Холбооны хэсгийн хаалгач Цагаанхүү Навигацын битүү морьдыг нам  дарж холбооны хэсгийн багийг цомын эзэн болоход голлох үүрэг гүйцэтгэлээ. 3-р байрын төлөө Захиргаа, Цахилгааны багууд хүч үзэн цахилгааны багийн Манлай, Насаа нар ээлж дараалан goald- ж тасархай хожив.

Энэ жилийн тэмцээн сайхан болж өнгөрлөө. Ирэх жилийн тэмцээн ч хол байна даа.

Зохиогч:

Сэтгэгдэл: (2) + Сэтгэгдэл үлдээх

  • saihan temtseenuud bolson shuu

  • Хэхэ, хөлбөмбөгийн тэмцээн гоё болсон шүү. Ирэх жил шинэ цогцолборт явуулаарай.

Сэтгэгдэл үлдээх

Гишүүнчлэл

Та гишүүнээр элсэх үү?

Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэхэд ҮЭ-н гишүүний маягт, 1 хувь цээж зураг хэрэгтэй.
ҮЭ-ын гишүүний маягтыг татаж авах

Гэрээ, дүрэм журам

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2011-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулагдлаа. Хамтын гэрээг татах